НДШ-ийг хоёр хувиар бууруулах хуулийн төслийг дэмжжээ


УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хэлэлцэхийг дэмжжээ. 

Дэлхий нийтэд цар тахал дэгдсэн үед, ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэл тус бүр 9.5 хувь болж нэмэгдсэн нь аж ахуйн нэгж болон иргэний орлогод нөлөөлж эхэлсэн. Энэ хүнд цаг үед аж ахуйн нэгж, байгууллагыг санхүүгийн хувьд дэмжих зорилгоор нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, Ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх эрх зүйн зохицуулалтыг төрөөс хийж, 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл  ажил олгогч болон даатгуулагч нар нийгмийн даатгалын шимтгэлээс зөвхөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг хөнгөрүүлсэн хэлбэрээр буюу 8.5 хувиар төлөх зохицуулалт хэрэгжүүлж байна. Төрөөс дэмжих олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч цар тахлын нөлөө нүүрэлсэн энэ цаг үед олон арван аж ахуйн нэгж хаалгаа барихад хүрч, ажил эрхэлж буй хүмүүсийн ашиг орлого буурснаар эдийн засгийн хувьд хүнд байдалд ороод байгааг төслийн танилцуулгад дурджээ.

Энэхүү нөхцөл байдлыг үндэслэн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулж, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг тодорхой хувиар бууруулахаар төсөл санаачлагчид төслийг боловсруулжээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээ 9.5 гэснийг 8.5 гэж өөрчлөхөөр тусгасан байна. Ингэснээр ажил олгогч, даатгуулагч тус бүрийн төлөх шимтгэлийн хэмжээг 1 хувиар буурах юм.


Төсөл батлагдсанаар даатгуулагчийн орлого дунджаар 10 орчим хувиар өсч, аж ахуйн нэгжид очих эдийн засгийн дарамт багасан, ажлын байр хадгалах, улмаар нэмэгдүүлэх, тэр хэрээр хөдөлмөр эрхлэгчдийн амьдралын чанар дээшлэх ач холбогдолтой гэж үзсэн байна.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ