Чад улсын Ерөнхийлөгчийн ордон руу зэвсэгт этгээдүүд халджээ

Чад улсын Ерөнхийлөгчийн ордон руу зэвсэгт этгээдүүд халджээ

 

Өнгөрсөн жил сонгууль болсон дэлхийн 80 орчим улсын нэг нь Чад юм. Төв Африкийн Чад улсад Ерөнхийлөгчийн сонгууль болж долоо дахь төрийн тэргүүнээр Махамат Деби сонгогдсон.

Өчигдөр Ерөнхийлөгч Махамат Дебигийн ордон руу зэвсэглэсэн бүлэг этгээд халдсан байна. Тус улсын Гадаад хэргийн сайд Абдераман Куламаллагийн хэлснээр Ерөнхийлөгчийн ордон руу халдан түрэмгийлэх үйлдэл гарсан ч аюулгүйн албаныхан нөхцөл байдлыг хяналтад авч чаджээ. Эх сурвалжийн мэдээллээр Ерөнхийлөгчийн өргөө рүү 24 хүний бүрэлдэхүүнтэй террорист бүлэг дайрсан байна. Аюулгүйн хүчнийхэн дайралтыг зогсоож харилцан гал нээхэд 19 хүн амь үрэгдсэний 18 нь халдан түрэмгийлэгчид аж. Мөн есөн хүн гэмтэж шархадсаны гурав нь аюулгүйн албаны цэргүүд гэлээ.

Халдлагын дараа Ерөнхийлөгчийн ордны эргэн тойронд бүх замыг хааж, танк байршууллаа.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ