Газын бүс нутгийг хяналтдаа авахаар Израилийн цэргийн довтолгоо үргэлжилж байгаа энэ үеэр Иерусалимын Рамот хэмээх уулзвар дээр болсон буудалцааны улмаас таван хүн амь үрэгджээ.
Израилийн яаралтай тусламжийн алба “Magen David Adom”-ын мэдээлснээр, нас барсан хүмүүсээс гадна таван хүн хүнд шарх авч эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд өөр хэд хэдэн хүн хагарсан шилэнд өртөж хөнгөн гэмтэл авчээ.
Цагдаа нар уг халдлагыг “Аллага үйлдэх зорилготой террорист халдлага” гэж тодорхойлсон байна. Мөн террористууд баригдсан гэж цагдаа нар мэдэгджээ. Түүнчлэн ослын бүс рүү чиглэх замуудыг хааж, цагдаагийн томоохон хүчийг тийш илгээсэн байна.
Израилийн армийн мэдээлснээр, халдлага үйлдэгчид өмнө нь мэдээлж байсанчлан Иерусалимынх биш, харин эзлэгдсэн Баруун эргийн палестин иргэд байсан байж болзошгүй гэнэ.
Амман хотоос мэдээлсэн сурвалжлагч Хамда Салхут “Израилийн эрх баригчид халдлагыг хоёр хүн хамтран зохион байгуулсан гэж үзэж байна. Тэдний мэдээлснээр, хоёр зэвсэгт этгээд автобусанд сууж, тэдний нэг нь тасалбар шалгагчийн дүрд хувирсан байсан бөгөөд дараа нь галт зэвсэг ашиглан гал нээжээ” хэмээжээ.