Аврах ажиллагааны багаж, хэрэгсэл бүтээжээ

ОБГ-ын нийслэлийн Аврах анги-105-ын бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч дэслэгч Д.Энхбаяраа даргатай 6 дугаар бүлгийн алба хаагчид өндөр барилга, байгууламжаас аврах ажиллагаа явуулах зориулалтын хаалганы хамгаалалтын бэхэлгээний багажийг шинээр санаачлан хийлээ.

Мөн аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, дадлага сургууль хийх материаллаг баазыг бүрдүүлэх ажлын хүрээнд давчуу орон зайд хөдөлгөөн үйлдэх дасгал сургууль хийх зориулалтын дугуйн саадыг хийж бэлэн болгосныг үйл ажиллагаандаа ашиглаж байна гэж НОБГ-ын Аврах анги-105-аас мэдээлжээ.

 
 
 
 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ