Нийслэлийн нийтийн тээврийн ажилтнуудын 80 хувь вакцинжуулалтад хамрагдаад байна. Үүнээс вакцины эхний тунд 2716, хоёр дахь тунд 2474 хүн хамрагджээ.
Энд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний 20 ААН-ийн ажилтнууд орж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийслэлд 967 автобус хөдөлгөөнд оролцож байгаа талаар Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.