"Эрдэс баялаг-цахим шилжилт-2021" хэлэлцүүлэг болно

УУХҮЯ-наас эрдэс баялгийн салбар дахь цахим шилжилт хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болжээ.

Энэ сарын 21-нд болох хэлэлцүүлгийн үеэр онлайн хурал болон цахим үзэсгэлэнд уул уурхайн компаниудын төлөөлөл оролцож салбарын талаар өргөн хүрээнд хөндөж, "COVID-19"-ийн нөхцөлд хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх талаар  ярилцах боломжтой аж.

Хэлэлцүүлгийн үеэр салбарын яам Засгийн газрын 100 хоногт хийсэн онцлох ажлуудаа танилцуулах гэнэ. Тухайлбал, Засгийн газар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох талаар хэлэлцэн шийдвэрлэж, паркийн хүрээнд Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулахаар тогтож дэд бүтцийн ажлыг эхлүүлээд байна. Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрийн технологийн бус байгууламжийн бүтээн байгуулалтын ажил (EPC-1)-ыг үйлдвэрийн талбайд эхлүүлж, технологийн байгууламжуудын барилга угсралтын ажил (EPC-2, EPC-3)-ын ерөнхий гүйцэтгэгчийн урьдчилан сонгон шалгаруулалтад тэнцсэн компаниудаас эцсийн шалгаруулалтыг хийж, газрын тос боловсруулах үйлдвэрт шаардагдах усыг Бор хөөврийн говиос дамжуулах хоолой барих ажлыг эхлүүлээд байна.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ