Дархан арьс шир боловсруулах үйлдвэр 7500 хүнийг ажлын байраар хангана


Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Дархан арьс ширний цогцолбор” барих төслийг 2018 онд 18 га газарт эхлүүлж, жилд 10 сая арьс шир, 10 мянган тонн ноос, 1000 тонн ноолуур боловсруулах 13 үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөгөөт ажил үргэлжилж байна.

Малын түүхий эдийг боловсруулж нэмүү өртөг шингээн дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн экспортлох тус цогцолбор багтаж байна. Тус цогцолбор ашиглалтад орсноор 7500 орчим байнгын ажлын байр бий болох юм.

Одоогийн байдлаар ноос боловсруулах үйлдвэрийн барилгын ажил 86 хувь, дэд станцын угсралт 95 хувь, бохир ус цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 80 хувь, дотор дулааны шугам 50 хувь, гадна дулааны 3.9 км шугамын ажил 70 хувь, богийн арьс шир боловсруулах үйлдвэрийн барилгын суурийн ажил 18 хувь, уур гаргах үйлдвэрийн барилгын суурийн ажил 18 хувийн гүйцэтгэлтэй байна.

Дархан арьс ширний цогцолбор баригдсанаар малын түүхий эдийг дотооддоо боловсруулах, дэлхийн стандартад нийцсэн нэмүү өртөг шингээсэн арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, орон нутагт тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдолтой юм.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ