Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 7,703 шинжилгээ хийх явцад 585 хүнээс халдвар илэрчээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 47,033 болж байна. Өнгөрсөн хоногт 9 хүн нас барж, нийт нас баралт 193-т хүрэв.
Халдвартай иргэдийг биеийн байдлаар нь үнэлвэл,
- Хөнгөн 2444
- Хүндэвтэр 1451
- Хүнд 515
- Маш хүнд 116 буюу нийт 4525 өвчтөн эмчлүүлж байна. Түүнчлэн гэрийн ажиглалтад 4349 хүн байгаа. Үүнээс гадна 664 хүнд тандалт судалгаа хийж байна.