COVID-ийн эсрэг тэмцэхэд зориулж төрийн болон олон улсын байгууллага, төрийн өмчит ААН-үүдийн ажилчид ₮2.2 тэрбумыг хандивлажээ


Өнгөрсөн жил гаруй хугацаан дахь Коронавируст цар тахлын эсрэг тэмцэлд хүн бүр хувь нэмрээ оруулсаар ирсэн. Хэдий эдийн засгийн хүндэрсэн нөхцөл байдал хэн бүхэнд амаргүй байгаа ч иргэд, аж ахуйн нэгжүүдээс мөнгөн болон эд зүйлээр улсдаа хандив өгч эрвийх дэрвийхээрээ байсаар дархлаажуулалттай золгоод буй.

Тэгвэл төрийн байгууллага, төрийн өмчит болон оролцоотой аж ахуйн нэгж, олон улсын байгууллагууд 2020 онд цар тахлын эсрэг тэмцэх ажилд зориулж нийт 2.2 тэрбум төгрөгийн хандив өгчээ. Үүнээс олон улсын байгууллагууд 486,182,314 буюу хагас тэрбум орчим төгрөгийн хандив өгсөн байна. Эдгээр байгууллагын өгсөн хандивыг Гадаад харилцааны яамаар дамжуулан Сангийн яаманд төвлөрүүлжээ.

Хүснэгт 1. Олон улсын байгууллагуудаас цуглуулж өгсөн хандив

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хандив /17000*2855/2020.10.21         48,535,000
НҮБ-ын АНДЭЗНК-ын хандив /5000*2855/2020.10.21         14,275,000
НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллага хандив /7000*2855/2020.10.21         19,985,000
НҮБ-ын хүүхдийн сан хандив /11000*2855/2020.10.21         31,405,000
НҮБ-ын хүн амын сан хандив /4000*2855/2020.10.21         11,420,000
АОХН ийн хандив /5000 ам доллар/2020.09.16         14,275,000
UNIFIL-энхийг сахиулах ажиллагааны хандив2020.08.04         11,783,733
UNSOS-энхийг сахиулах ажиллагааны хандив / доллар /2020.08.04         17,833,608
MINUSMA -энхийг сахиулах ажиллагааны хандив / доллар /2020.08.04         34,750,482
ДГХБО-ын ОУСТ-д өгөх 2020 оны хандив2020.01.29       267,817,842
ДГХБО-ын ОУСТ-д өгөх 2020 оны хандив2020.01.29           7,282,158
Нийт       479,362,823

Харин дараах төрийн байгууллагууд өөрийн хөрөнгөөс болон ажилчдынхаа цалинг цуглуулан хандив болгож өгчээ. Энэ нь нийт 1.73 ТЭРБУМ төгрөг хүрснийг Шилэн дансны мэдээлэл харуулж байна. 

Хүснэгт 2. Төрийн байгууллагууд цар тахлын эсрэг ажилд зориулж цуглуулсан хандив

Онцгой байдлын ерөнхий газар2020.12.21Байгууллага, ААН, хувь хүмүүсээс хандив     300,000,000Хандив
Онцгой байдлын ерөнхий газар2020.04.10Хадыс батырбек         5,000,000Хандив
Онцгой байдлын ерөнхий газар2020.04.10УТХамгаалатын захиргаа       10,416,500Хандив
Онцгой байдлын ерөнхий газар2020.04.10УБЦТС         8,262,515Хандив
Онцгой байдлын ерөнхий газар2020.04.10ХНХЯам       23,143,920Хандив
Онцгой байдлын ерөнхий газар2020.04.10Найчин чойжин түвдэн Готов лам       10,000,000Хандив
Онцгой байдлын ерөнхий газар2020.04.10ЦТСүлжээ ХХК       42,161,851Хандив
Онцгой байдлын ерөнхий газар2020.04.10Верадикао Монголиа ХХК       30,000,000Хандив
Онцгой байдлын ерөнхий газар2020.04.10Монголын бэлчээр АШ НХолбоо ТББ       10,000,000Хандив
Онцгой байдлын ерөнхий газар2020.04.10Алтан тариа ХХК       60,000,000Хандив
Онцгой байдлын ерөнхий газар2020.04.10Ху Мей Да ХХК       10,000,000Хандив
Онцгой байдлын ерөнхий газар2020.04.10Улсын прокурор       42,850,000Хандив
Онцгой байдлын ерөнхий газар2020.04.10Рэдпаф ХХК     100,000,000Хандив
Онцгой байдлын ерөнхий газар2020.04.10И Эс Эм ОУДСургууль       16,000,000Хандив
Онцгой байдлын ерөнхий газар2020.04.10Бадрах энержи ХХК     400,000,000Хандив
Онцгой байдлын ерөнхий газар2020.04.01-2020.04.30Иргэд аж ахуй нэгж       30,780,476COV-19 хандив
Онцгой байдлын ерөнхий газар2020.02.28Барилга хөгжлийн төв         5,171,965хандив
Онцгой байдлын ерөнхий газар2020.02.28УИХ дахь МАНБ-ийн гишүүдээс         6,300,000хандив
Диспетчерийн үндэсний төв ХХК2020.03.05ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ХХК         5,811,132ДҮТ ХХК-ийн ажиллагчдаас нэг өдрийн цалингийн хандив /РД:2699877/
Зам тээврийн хөгжлийн төв2020.03.19Улсын онцгой комисс         6,138,546EB-онцгой байдалд ажилчдаас өгөх хандив
Эрчим хүчний зохицуулах хороо2020.03.06ОБЕГ         5,000,000Коронавирусын эсрэг тэмцэхэд туслах хандив нэг өдрийн цалин
Шивээ овоо ТӨОХК2020.02.20МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ ТББ         9,318,240/COVID 19 /Ажилчдын нэг өдрийн цалин хандив
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК2020.04.15Онцгой байдлын ерөнхий газар       42,161,851короновирус цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 1 өдрийн цалингийн хандив
Эрдэнэт үйлдвэр2020.03.12«Ковид-19» хандив       88,000,888Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ажилтнуудын хандив
Эрдэнэт үйлдвэр2020.03.12Хандив Эрдэнэсайхан       12,290,000Ажилчдын хандив
Эрдэнэт үйлдвэр2020.03.09«Ковид-19» хандив       50,000,000Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ажилтнуудын хандив
Эрдэнэт үйлдвэр2020.03.05«Ковид-19» хандив     150,000,000Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ажилтнуудын хандив
Эрдэнэт үйлдвэр2020.01.23Хандив       20,845,000Хандив
Дулааны цахилгаан станц4 ТӨХК2020.03.06Нийслэлийн онцгой байдлын газар       83,952,417Шинэ коронавирусын халдвар гарсантай холбогдуулан УОК-т хандивлах нэг өдрийн цалин
Дулааны цахилгаан станц3 ТӨХК2020.03.11Онцгой байдлын ерөнхий газар       41,721,8551 өдрийн цалин хандивлах Туш-Б86
Дулааны хоёрдугаар цахилгаан станц ТӨХК2020.03.06ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР, НЭМЭЛТ САНХҮҮЖИЛТ       10,000,000ДЦС-2 ажилчидаас хандив
Барилгын хөгжлийн төв2020.02.28Болор-Эрдэнэ         5,171,965Хандив Улсын онцгой комисс
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК2020.04.24ОБЕГ. Нэмэлт санхүүжилт         8,262,515Covid-19 вирусын эсрэг хандив /УБЦТС ТӨХК-ийн ажилчдаас/
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК2020.03.25ОБЕГ. Нэмэлт санхүүжилт       45,543,500Covid-19 вирусын эсрэг хандив /УБЦТС ТӨХК-ийн ажилчдаас/
Мон-Атом ХХК2020.03.12Дорноговь аймгын онцгой байдлын газар       20,000,000Бадрах Энержи ХХК-ийн өмнөөс корона вирусаас урьдчилан сэргийлэхэд зориулж хандив
Дархан ус суваг2020.03.03Онцгой байдлын газар         7,432,0001 өдрийн цалингийн хандив
Хан-уул дүүрэг агро2020.03.19          6,700,000ТҮК-уудын хандив-Корона
  Нийт 1,728,437,138 

Дээрхээс гадна коронавирусийн халдвартай холбоотойгоор Монгол Улс хилээ хааж, зөөвөрлөгдсөн тохиолдол анх бүртгэгдсэнээс хойш иргэд болон аж ахуйн нэгжүүд Эрүүл мэндийн яаманд хандан тусламж үзүүлж, хандив олгож байв. Уг мэдээллийг Шилэн дансанд COVID-19 гэсэн цэст оруулжээ.

Энэхүү мэдээллээс харвал 2020 оны хоёроос тавдугаар сард нийт 768 сая төгрөгийн хандив ЭМЯ-нд цугласан байна. Тус яам шилэн дансандаа дараах хандивын мөнгийг хэрхэн зарцуулсан тухай мэдээллээ мөн оруулжээ.
 
Хүснэгт 3. ЭМЯ-нд иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирсэн хандив

ОгнооИргэд, ААН Хандивын дүн 
2020-2Хөх шугам ХХК      1,000,000.00
2020-2Талх чихэр ХК    13,075,420.00
2020-3HERBALIFE NUTRITION TAB TEAM БАГ    41,700,000.00
2020-3ВАЙ БРЭНД ХХК    10,000,000.00
2020-3НЬЮФАБЕРЛИК ХХК    14,000,000.00
2020-3ИРГЭД  135,827,420.00
2020-3ТУУШИН ХХК    30,000,000.00
2020-3ДАВААБАЛ- ЭРДЭНЭЦЭЦЭГ      2,100,000.00
2020-3ТАЛХ ЧИХЭР ХК    13,075,420.00
2020-3ЭМЯ ХАНДИВ    15,218,000.00
2020-3ЭМЯ ХАНДИВ    11,100,000.00
2020-3ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 150 АНГИ         300,000.00
2020-3МХХЭМБНХ      9,293,636.00
2020-3ХЭВШИЛ      4,435,000.00
2020-3УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР      3,370,558.49
2020-3МОНЬ ИВЭЭЛ ХХК      2,000,000.00
2020-3БАЯЛАГ БҮТЭЭГЧИД      6,430,000.00
2020-3УБИС      3,000,000.00
2020-3ЭМЯ ХАНДИВ    16,267,000.00
2020-3МОНГОЛЫН УУЛ УУРХАЙ    55,000,000.00
2020-3ЮНИТЕЛЬ ХХК    10,000,000.00
2020-3ЭТҮГЭН ИС    10,000,000.00
2020-3ГАНТӨМӨР      1,000,000.00
2020-3МХХЭМБНХ      1,300,000.00
2020-3МЭМАҮЭ ХОЛБОО    13,700,000.00
2020-3ТЭЛМЭН 11 ЖИЛ      1,800,347.00
2020-3ШОППИ ХХК      5,000,000.00
2020-3ЭМЯ ХАНДИВ      9,401,850.00
2020-3ШОППИ ХХК           27,417.00
2020-3ЭМЯ ХАНДИВ      4,645,000.00
2020-3УУРХАЙЧДЫН ХАНДВИН АЯН  145,543,000.00
2020-3ММСУХОЛБОО  120,000,000.00
2020-4БНСУ МОНГОЛЧУУДЫН ХАЙРТАЙ    14,270,000.00
2020-4ЭМЯ ХАНДИВ      3,500,000.00
2020-4КАТАР УЛСЫН ИРГЭН    30,000,000.00
2020-4ЭМЯ ХАНДИВ      7,610,000.00
2020-5ЭМЯ ХАНДИВ      1,987,000.00
2020-5САРНЫ ТАНГО           84,000.00
2020-5ДОРНОД АХМАДУУД         500,000.00
2021-4Ө.Анхболд           97,006.00
Нийт  767,658,074.49

Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай гэсэн нэг удаагийн хуулийг УИХ баталсан. Энэ нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах гэсэн зориулалттай.

Энэ хүрээнд төрийн байгууллагын ажил, бараа үйлчилгээ худалдан авах ажиллагаа тендергүйгээр шууд явах, Засгийн газрууд томилгооны аливаа шийдвэрийг шууд гаргах зэрэг шинэ зохицуулалтууд хэрэгжсэн.

Тиймээс цар тахлын үеийн бүх худалдан авалтыг шалгуулах хүсэлтийг Засгийн газар АТГ-т гаргаад буй. Түүнчлэн Засгийн газар цар тахлын үед хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн тайлангаа хараахан тавиагүй байна.   

Эх сурвалж: ikon.mnскачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ