Монгол ардын намын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр хуралдаж тус намын гишүүн Ц.Анандбазарт хариуцлага тооцох тухай асуудлыг хэлэлцсэн юм.
Тэгвэл Хяналтын ерөнхий хорооноос Ц.Анандбазарт ёс зүйн хариуцлага тооцох шийдвэр гаргажээ.
Уг шийдвэр гарснаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазар намын болон парламент дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцох эрхгүй болж байгаа аж.