Үндэсний их баяр наадмын найруулагчийг өнөөдөр тодруулна


Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэнэ гэж албаныхан мэдээлж буй. Тэгвэл Үндэсний баяр наадмын концертын найруулагчийг өнөөдөр /2021.05.14/ тодруулах аж.

Наадмын нээлт, хаалтыг найруулах найруулагчийг Үндэсний их баяр наадмын комиссоос сонгон  шалгаруулдаг.

Жил бүрийн наадмын найруулагч хэн байх вэ гэдэг таамаг олны сонирхлыг татдаг. Энэ жилийн хувьд Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, “Hero” энтертайнмент студийн захирал Б.Баатар нарын нэр дэвшээд буй бололтой. Түүхэн тэгш ой тохиож буй учраас энэ удаа Үндэсний их баяр наадмыг гурвуулаа хамтарч найруулж магадгүй гэнэ.

Найруулагч Н.Наранбаатарын хувьд 2016, 2017, 2018 оны баяр наадмын найруулагчаар гурван жил дараалан ажилласан. Г.Цоггэрэл найруулагчийн хувьд 2019 оны наадмын ерөнхий найруулагчаар ажилласан. "Херо" Б.Баатар 2020 оны үзэгчгүй наадмын концертыг анх удаа найруулсан. Учир нь өнгөрсөн жил Үндэсний их баяр наадмаар хүний бөөгнөрөл үүсгэхгүй гэдэг үүднээс Улаанбаатараас гадна үзэгчгүйгээр зохион байгуулж байв.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ