Автомашины хөдөлгөөн эхлэхдээ ойр орчимд хүүхэд байгаа эсэхийг заавал шалгаарай


Энэ он гарснаас хойш 1-3 насны дөрвөн хүүхдийг жолооч нар санамсар болгоомжгүйгээр автомашины хөдөлгөөн хийх үедээ дайрч амийг нь хохироосон хэрэг бүртгэгдсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Өчигдөр буюу энэ сарын 13-нд 12:00 цагийн орчим Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт “Hyundai Porter” маркийн автомашин ухрах үйлдэл хийхдээ найман настай хүүхдийг мөргөж, улмаар хүүхдийн амь хохирсон харамсалтай хэрэг гарсан байна.

Дээрх харамсалтай хэргүүдтэй холбогдуулан жолооч нарыг автомашинаа асаахдаа анхаарал болгоомжтой байх, тээврийн хэрэгслийн урд, хойно бага насны хүүхэд байгаа эсэхийг заавал шалгаж байхыг сэрэмжлүүллээ.

Үүнээс гадна Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдэж байгаа гэмт хэрэг, ослуудтай холбоотойгоор жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэхгүй байх, явган зорчигч нарыг гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ