ЭМЯ-наас коронавируст халдварын талаарх цаг үеийн мэдээлэл өгч байна.
Сүүлийн 24 цагт 7419 хүнээс PCR шинжилгээ авахад 515 хүнээс халдвар илэрч, манай улсад бүртгэсэн нийт тохиолдлын тоо 47548 боллоо. Шинэ тохиолдол бүгдээрээ дотоодын халдвар бөгөөд 472 нь Улаанбаатар хотод, 43 нь орон нутагт бүртгэгдлээ. Халдварын улмаас 7 хүн нас барж, нийт нас баралт 200 болов. Өчигдөр 1049 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 38330-д хүрлээ.
Биеийн байдал:
- Хөнгөн 2348
- Хүндэвтэр 1454
- Хүнд 521
- Маш хүнд 120 буюу нийт 4434 хүн эмчлүүлж байна.