Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн өнөөдрийн шүүх хуралдаанаар, С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэгт ял эдэлж байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргахаар шийдвэрлэж, хэргийг прокурорт буцаав.
Тодруулбал, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж гүйцэтгэх ажиллагааны хууль, тогтоомж зөрчсөн үндэслэлээр холбогдох Б.Хурц нарын хүмүүст 1-2 жилийн хорих ял оноосон юм. Тиймээс прокуророос шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах дүгнэлт бичиж, Улсын дээд шүүхэд хүргүүлжээ.
Хэргийг прокурорт очтол Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ. Харин уг хэрэгт хамт нэр холбогдсон Ц.Амгаланбаатар нь өөр хэргээр ял шийтгүүлсэн шүүхийн тогтоол хүчин төгөлдөр байгаа юм.