ҮСХ: Татварын орлого өсч, өрхийн орлого буурлаа


Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр (2021.05.17) Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2021 оны эхний дөрвөн сарын үзүүлэлтийг танилцууллаа.

Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.АМАРБОЛД:
Нийгмийн даатгалын орлого 15.1 хувиар, зарлага нь 17.4 хувиар өссөн. Нийгмийн даатгалаас  халамж авдаг хүмүүсийн  75.9 хувь нь буюу 344900 хүн өндөр настны тэтгэвэр авдаг. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй 69977 хүн тэтгэмж авч байна. Нийгмийн халамж нэмэгдэж, нийгмийн даатгалд сайр дураар хамрагдах иргэдийн тоо буурсан.

2021 оны нэгдүгээр улирлын байдлаар өрхийн хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 24.4, хөдөө аж ахуйн орлого 17.1 хувь, цалин хөлсний орлого 11.7 хувиар буурчээ.

                      УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ОРЛОГО 34.1 ХУВИАР ӨСӨВ

Үндэсний тооцоо, судалгаа, шинжилгээний газрын дарга А.ДЭМБЭРЭЛ:
-ДНБ 9.2 их наяд болж, өмнөх оны мөн үеэс 22.5 хувиар өссөн байна. Өнгөрсөн оны эхний улирлын байдлаар хөдөө аж ахуйн салбарын орлого 14 хувиар, аж үйлдвэр, барилгын салбарынх 5.8 хувиар өссөн үзүүлэлттэй байсан. Тухайлбал, уул уурхайн салбар 29.7 хувь, үйлчилгээний салбар 6.5 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүн 10.7 хувиар тус бүр буурсан үзүүлэлттэй байсан.

Харин 2021 он гарсаар эхний улиралд хөдөө аж ахуйн салбар 6.6 хувиар буурч, дотоодын нийт бүтээгдэхүүн 15.7 хувь, уул уурхайн салбар 34.1 хувь, үйлчилгээ 3.6 хувь өссөн үзүүлэлттэй гарчээ.

            ТАТВАРЫН НИЙТ ОРЛОГО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕИЙНХЭЭС ӨСЧЭЭ

Төсвийн орлогын бүтцийг авч үзвэл, татварын орлого 75.9 хувь, татварын бус орлого 13.2 хувь, ирээдүйн өв сангийн орлого 5.2 хувь, тогтворжуулалтын сангийн орлого 5.6 хувь  байна.

Татварын нийт орлого эхний улирлын байдлаар дөрвөн их наяд болж, өмнөх оны мөн үеэс нэг их наядаар өсчээ.

Харин хадгаламжийн хувьд төгрөгийн хадгаламж дөрвөн их наяд төгрөг, валютын хадгаламж 0.7 их наяд төгрөгөөр өссөн байна.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ