
Шинээр нэвтэрсэн үйлчилгээний хураамжийн төрлүүд:
- Урилга/визийн зөвшөөрөл
- Визийн хугацаа сунгалт
- Виз/Бүртгэл
- Оршин суух зөвшөөрөл/ ангилал солих
- Харьяат, гадаадын төрийн бус байгууллагатай холбоотой үйлчилгээ
- Гадаадын иргэний талаар тодорхойлолт гаргах
- Гадаадын иргэн харьяаттай холбоотой торгууль
- Бусад холбоотой үйлчилгээнүүд
Гэрэгэ Киоскоор дамжуулан үйлчилгээний төлбөр, тэмдэгтийн хураамж, торгууль зэрэг олон төрлийн үйлчилгээний хураамж төлөх боломжтой болжээ. Гадаадын иргэн харьяатын газар байрших Гэрэгэ киоск ашиглан гадаадын иргэдэд зориулсан нийт 6 бүлэг 66 төрлийн үйлчилгээг Монгол, Англи, Солонгос, Хятад, Орос зэрэг 5 хэлнээс сонголтоо хийх боломжтой.
Цаашдаа уг машиныг орон нутаг дахь олон улсын хилийн боомтуудад байршуулах бөгөөд ингэснээр гадаадын иргэд, түүнийг урьж буй аж ахуйн нэгж, байгууллага хилийн бүсэд 24 цагийн турш үйлчилгээ авах боломж нээгдэх юм байна.