Хүнсний дэлгүүр, супермаркетууд хэзээнээс энгийн цагаар ажиллах нь тодорхойгүй байна


Тавдугаар сарын 8-наас хайпермаркет, их дэлгүүр, хүнсний захууд ажиллаж эхэлсэн. Гэхдээ УОК-ын чиглэлийн дагуу Улаанбаатар хот "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг"-т шилжсэнтэй холбогдуулан дэлгүүр, супермаркетууд 08:00-20:00 цаг хүртэл ажиллаж байгаа юм.

Тэгвэл хэзээнээс хэвийн горимдоо шилжих нь тодорхойгүй байна. Энэ талаар НОК-оос тодруулахад "Бүх нийтийн бэлэн байдлаас Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих үед нийслэлийн Засаг даргын захирамж гарч дэлгүүрүүд 08:00-20:00 цагийн хооронд ажиллахаар болсон. Хэрэв энэ цаг өөрчлөгдөхөөр бол зайлшгүй Засаг даргын захирамж гарах ёстой" гэв.

Тавдугаар сарын 22-ноос зарим зах худалдааны төвүүдийг нээх бөгөөд энэ үед захирамж гарган өөрчилж магадгүй ч УОК-оос чиглэл өгөөгүй байгаа тул тодорхойгүй байгаа аж.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ