Коронавирусын халдварт нас баралт 7, шинэ тохиолдол 349 бүртгэгдэв


ЭМЯ-наас коронавирусын цаг үеийн мэдээлэл хүргэлээ. Улсын хэмжээнд 5-р сарын 17-ны байдлаар 7791 хүнд PCR шинжилгээ хийхэд 349 хүнээс коронавирусийн халдвар илэрч, халдвар авсан хүний тоо 49524 болжээ.

Халдвар авсан иргэд:
  • Эрүүл мэндийн ажилтан 6
  • 318 Улаанбаатарт
  • 25 орон нутагт бүртгэгдсэн байна. 
Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр 7 хүн нас барж, нас барсан хүний тоо 221 боллоо. Мөн 877 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 42721 болов. Эдгэрсэн иргэдийн 588 эмнэлгээс эмчлэгдсэн гарчээ. 2691 хүн гэрийн хяналтад эмчлүүлж байна.

Улсын хэмжээнд 2 сая 67 мянган иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Үүнээс
  • I тунд- 1 сая 792.657 хүн /явц 86%/
  • II тунд- 651.588 хүн /явц 52%/ хамрагдаад байна.
Дархлаажуулалтын нэгдүгээр тунд хамрагдсан үзүүлэлтээрээ Монгол Улс дэлхийд Израилийн дараа хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна гэлээ. 



скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ