Монгол улсын хүн амын дундаж нас 29.7 байна


Монгол улсын “Хүн ам, орон сууцны 2020 оны  улсын тооллогын дүн”-г танилцууллаа. 2020 оны тооллогын үр дүнгээр манай улсын нийт хүн ам 3,296,866 болжээ. Үүнээс Монгол Улсын нутагд дэвсгэрт оршин суугаа хүн амын тоо 3,197,020. Гадаад зургаан сараас дээш хугацаагаар амьдарч байгаа иргэдийн тоо 122,301 байна.

ҮСХ-ноос 2015 онд гаргасан хүн амын хэтийн тооцооллоор Монгол Улсын хүн амын тоо 2031 он гэхэд дөрвөн саяд хүрнэ гэж үзсэн.

Тооллогын үр дүнгээс нийт хүн амыг нас, хүйсээр нь ангилбал, нийт хүн амын 56.6 хувь нь 18-59 насны, 18-наас доош, 59-өөс дээш насныхны хүн амд эзлэх хувь 55.3 хувь байна. Өөрөөр хэлбэл, хүн ам зүйн ачаалал 55.3 хувьд хүрсэн байна. Хүн амын дундаж нас 27.9.

Нийт хүн амын 32 хувь нь хөдөө, 68 хувь нь хот сууринд амьдарч байна. Эндээс нийт хүн амын 46 хувь нь Улаанбаатарт амьдардаг гэсэн судалгаа гарсан. Гадаадад байгаа 122,301 хүний 34.2 хувь нь сурах, 20.6 хувь нь ажиллах зорилготой явжээ.

Нийт өрхийн тоо 897,427 мянга байгаа бол үүнээс 60.9 хувь нь байшин, орон сууцанд амьдардаг гэсэн судалгаа гарчээ. Үүнд дотор орон сууцанд амьдардаг нь 29.4 хувь, гэрт амьдардаг өрхийн тоо 342,409 байна.

Өрхийн байдлаар нь авч үзвэл нийт өрхийн 15.4 хувь нь ганц бие, 59.8 хувь нь ам бүлээрээ, 22.7 хувь нь нийлмэл буюу садан төрлийн холбоотой, 2.2 хувь нь хоорондоо ураг төрлийн хамааралгүй өрхөөр бүртгэгджээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ