Ирэх сард долоон улс руу нийт 20 удаагийн нислэг үйлдэнэ


Иргэний нисэхийн Ерөнхий газраас /ИНЕГ/ ирэх сард нийт 20 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэнэ гэж мэдээлэв. Манай улс зургаадугаар сард Өмнөд Солонгос, Япон, Унгар, Турк, Герман, ОХУ, Казахстан улс руу хийж, иргэдээ татан авахаар төлөвлөсөн байна.

Ингэхдээ тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжиж байгаа учраас батлагдсан нислэгийн хуваарийн дагуу  тасалбар худалдан авах иргэд агаарын тээвэрлэгчдэд шууд хандана.

Энэхүү хуваарь нь Covid-19 халдварын  нөхцөл байдлаас хамааран өөрчлөгдөх боломжтой гэдгийг сануулав.  Улсын Онцгой комиссын шийдвэрээр  2020 оны нэгдүгээр сарын 28-аас хойш 2021 оны тавдугаар сарын 18-ны өдрийн байдлаар 34.553 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан авчээ.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ