Улсаас өгч буй 300 мянган төгрөгийг олгохоор зорилтот бүлгийн иргэдийг бичиг баримтжуулжээ


Монгол Улсын Засгийн газраас иргэн бүрд 300 мянган төгрөг олгох шийдвэрийг өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан. Энэхүү мөнгийг зорилтот бүлгийн бичиг баримтгүй иргэд болон бусад шалтгаанаар аваагүй байгаа хүмүүст хэрхэн олгох талаар ХНХ-ийн сайд А.Ариунзаяа тайлбар өгчээ. 

Тэрбээр "Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж, нэг ч хүнийг орхигдуулахгүйн тулд салбар дундын ажлын хэсэг байгуулж МУЗН, УБЕГ, Гааль, татвар, мэдээллийн төв болон манай байгууллагууд хамтарч Нийслэлийн Нийгмийн хамгааллын тусгай төв, гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдэд түр хоноглох үйлчилгээ үзүүлж байгаа гурван төрийн бус байгууллага, төвлөрсөн хоёр хогийн цэгт ажилладаг зорилтот бүлгийн 313 иргэний бичиг баримттай, арилжааны банкны данстай эсэх талаар судалгаа мэдээлэл авч ажилласан гэжээ.

Үүнээс УБЕГ-т бичиг баримтжуулахаар 134 иргэний  мэдээллийг хүргүүлсэн. Үүнээс 85 хүний иргэний үнэмлэхийг хэвлүүлэн олголоо. Одоо дансжуулна. Үлдсэн 49 иргэний хувьд хаягийн болон бусад зөрчилтэй, мөн Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан шилжилт хөдөлгөөнийг зогсоосон тул сонгууль дууссаны дараа бичиг баримтжуулах ажил үргэлжлэх юм. 

Харин үүнээс бусад шалтгаанаар 300 мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмжээ аваагүй иргэдийг Ибаримтын цахим хуудсаар олголтоо шалгах, мөн хуудсаар хүлээн авах өргөдөл гаргахыг зөвлөжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ