Сүхбаатарын талбай дээр нэгэн иргэн дээрээсээ шатахуун асгаж өөрийгөө шатаасан хэрэг өнгөрсөн хоёрдугаар сард гарсан.
Прокурорын ерөнхий газраас уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа аль шатандаа явж байгаа болон хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн талаар тодруулахад тухайн нас барсан иргэнтэй холбогдох хэргийг хааж шийдвэрлэсэн тухай хэллээ.
Хэргийг эргэн сануулбал өнгөрөгч хоёрдугаар сарын 8-ны өдөр төв талбайд 34 настай эрэгтэй өөр дээрээ шатахуун асгаж гал тавьсан. Хэрэг болох үед ойролцоо явсан иргэд галыг унтраасан ч эмнэлгийн тусламж авч амжилгүй тухайн иргэн амь насаа алдсан байдаг. Хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байсан юм.