Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас автобусны буудлуудын угаалга, ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийж байгаа талаар мэдээллээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-ноос эхлэн нийслэлийн төв зам дагуу болон алслагдсан гэр хорооллын 200 гаруй автобусны буудлуудын угаалга ариутгалыг хийжээ.
Ингэхдээ 4-5 удаагийн давтамжаар хөөстэй угаалга хийгээд дээрээс нь халдваргүйтгэлийн бодисоор халдваргүйжүүлж байгаа аж. Автобусны буудлуудыг олон удаагийн давтамжаар угааж байгаа нь үр дүнтэй гэлээ. Автобусны буудлуудыг ариутгаж арчлах энэ ажлыг цаашид жил бүр зохион байгуулах юм.
Зөвхөн автобусны буудал гэхгүй хүн олноор зорчдог томоохон талбай, нүхэн гарцуудыг өнгөрсөн дөрөвдүгээр сард угаасан. Цаашид ч тогтмол угааж, ариутгах юм байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын автобусны 326 буудлыг “Шинэ ариусгал”, “УБ ариутгал”, “ГАДС”, “Гантуяа”, “Санхими”, “Ариун сан нар” ХХК хариуцаж, хөөстэй угаалга, ариутгал хийж байна.