НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана


НӨАТ-ын урамшууллын 2021 оны 5 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг тавдугаар сарын 23-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. 

2021 оны 4 дүгээр сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн систем-д бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Энэ удаагийн тохирлын супер шагнал 30 сая төгрөг байна.

                                                                                                               Эх сурвалж:Татварын ерөнхий газар
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ