Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн төрийн бус байгууллага хянана


СЕХ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх дөрвөн төрийн бус байгууллагуудыг бүртгэлээ.  Үүнд:
  • Монголын мэдээллийн холбоо “МИДАС” ТББ,
  • "Монголын багш эцэг, эхийн холбоо" НҮТББ;
  • "Хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгууллагуудын шүхэр нэгдсэн бодлогын ерөнхий зөвлөл" НҮТББ.
  • "Бодлогод залуусын хяналт" ТББ-ууд багтжээ.
Эдгээр ТББ-ууд өмнөх сонгуулиудын үеэр сонгуулийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт хийж, ажиглаж байсан туршлагатай юм байна. "Бодлогод залуусын хяналт" ТББ сонгуулийн санхүүжилтэд болон санал авах ажиллагааг сайн дурын ажилтан залуучуудаар ажиглуулахаар, "МИДАС" төрийн бус байгууллага энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Улаанбаатар хотын БЗД, СХД-  хяналт шинжилгээ, ажиглалт хийхээр хүсэлт ирүүлжээ.

Түүнчлэн сонгогчдын нэрийн жагсаалт, программ хангамж, шинэчилсэн журмуудын судалгаа, сонгогчоос санал авах болон сонгуулийн дүн мэдээ нэгтгэх явцыг ажиглах юм. Харин "Монголын багш эцэг, эхийн холбоо"-нд сонсголын бэрхшээлтэй иргэд, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн төлөөлөл нэгдсэн, энэ удаагийн сонгуулиар төрөл бүрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, тэдгээр иргэдийн оролцоотой сонгуулийн санал өдрийн ажиглалт хийхээр төлөвлөсөн байна.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ