БНХАУ-ын Хөх хотод "Монголд үйлдвэрлэв" худалдааны төв байгуулна


Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Хөх хотод “Монголд үйлдвэрлэв” худалдааны төв байгуулахаар төслийн ажлыг эхлүүлжээ. 

Уг байгууламж нь Хөх хотын төв хэсэгт байрших бөгөөд худалдаа, үйлчилгээ, соёлын танхим, оффис түрээс гэсэн дөрвөн хэсэгтэй байхаар зураглажээ. Эхний жилд нийт орлогын 84 хувийг Монгол бараа, бүтээгдэхүүн борлуулж, төслийг санхүүжүүлэх бол дараагийн жилүүдэд Хөх хотын зах зээлд танигдсанаар Монгол компаниуд бие даан үйл ажиллагаа явуулж эхлэх юм.

Үүнд, дээр дурдсан үйлчилгээ, худалдааны түрээс зэрэг багтжээ. Эдгээр нь цаашид төслийн орлогын гол эх үүсвэр байхаар тооцжээ. Хоёр улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр татаас бус бизнесийн харилцаанд үндэслэн, одоогийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд түшиглэн, зах зээлийн сул орон зайг дүүргэх,үйлдвэрлэгчдэд шинэ зах зээл нээх үүднээс “Монгол үйлдвэрлэв” төвийг байгуулахаар болсныг МҮХАҮТ-ын зүгээс онцоллоо.

Тодруулбал, бараа бүтээгдэхүүнээ хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, дундын зуучлалгүй, байнгын борлуулалт хийх боломжийг дээрх төв олгох аж. Тэрчлэн цахим экспортын суурь үүгээр давхар бүрдэнэ гэж үзжээ. Төв үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр, бараа бүтээгдэхүүн нийлүүлж буй үйлдвэрлэгч компаниудын үйлдвэрлэл 15 хувиар нэмэгдэх боломжтой гэсэн тооцоолол төслийн нэгж хийжээ.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ