Нийслэлийн ногоон бүсэд зорчихдоо гал түймрийн эрсдэлээс сэргийлцгээе


Жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу “Түймрийн аюултай үе” гэж үздэг. Мөн энэ үеэр нийслэлийн ногоон бүсэд зорчихыг хориглодог.

Гэсэн хэдий ч иргэд дархлаагаа дэмжих, агаар салхинд гарах зорилгоор  амралтын өдрүүдэд ууланд алхаж, уулын амуудын зорчих хэсэгт ачаалал үүсгэсээр байна. Тиймээс ногоон бүсийн галын аюулгүй байдлыг хангах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн Онцгой байдлын газраас ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн, мэргэжлийн байгууллагуудын хамтарсан эргүүл хяналтын ажлыг өдөр бүр зохион байгуулж, санамж сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэж байна.

Иймд, иргэн та ногоон бүсэд зорчихдоо асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтрааж галын аюулгүй байдлаа хангах, айл өрхүүд халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
 
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ