Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар шинэ цэвэрлэх байгууламжийн талаар танилцууллаа.
Тэрээр “Төрийн зүгээс дэд бүтцийг шийдэж байгаа. Улаанбаатар хотын инженерийн шугам, сүлжээг цогц байдлаар төлөвлөж өгөх ёстой.
Шинэ цэвэрлэх байгууламж 2023 онд ашиглалтад орно. Ингэснээр ирэх 20 жилд цэвэрлэх байгууламжийн асуудал яригдахгүй
Мөн үерийн далан, борооны ус, хөрсний усны инженерийн байгууламжийн асуудал орхигдоод байна. Улаанбаатар хотыг тойрсон хот төлөвлөлтийг цогцоор нь шийдэх ёстой. Мөн ажлын байрыг нь бий болгох хэрэгтэй. Богдхан төмөр зам дээр трассаа тогтож байна. Ажил хэрэг болгохын тулд төсөв мөнгө тавьж, ажлаа эхлэхээс гадна газар чөлөөлөлтийг үе шаттай хийх хэрэгтэй байна” гэв.