Туул голд осолдсон хүүхдийн цогцсыг олжээ


Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хоохойн ам гэдэг газар Туул голд 2021 оны тавдугаар сарын 17-ны өдөр осолдсон хүүхдийн цогцсыг Аврах ангийн эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид /2021.05.19/ өчигдөр 18:48 цагт олсон байна.

Цогцсыг осолдсон газраас 13 км-ийн зайд Бөөгийн бууц хэмээх газарт голын усанд модонд тээглэсэн байдалтай байсныг гаргаж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн Гуравдугаар хэлтэст хүлээлгэж өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ