Япон улс долоон улсын иргэдэд хилээ хаалаа


Япон улс халдварын эрсдэл өндөр гэж үзсэн долоон улсын иргэдийг Баасан гариг (2021.05.21)-аас эхлэн хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргажээ. Энэхүү жагсаалтад Монгол Улс багтсан байна.

Мөн Камбож, Шри Ланк, Сицил, Сент-Луис, Зүүн Тимор улсууд багтжээ. Түүнчлэн сүүлийн 14 хоногт дээрх улсаар дамжин өнгөрсөн хүмүүст ч энэ журам үйлчлэх аж.

Токио хотод халдварын тоо нэмэгдэх болсны улмаас Японы засгийн газар цар тахлын онц байдлаа тавдугаар сарын 31-нийг хүртэл сунгасан. Өнгөрсөн Баасан гариг (2021.05.14)-т Япон улс нэмж Хоккайдо, Окояма болон Хирошима гэсэн гурван муждаа онц байдал зарласнаа тус улсын Сангийн сайд Ясутоши Нишимура мэдэгдсэн юм.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ