Шинэ нисэх буудлын шатахууны байгууламжийг туршиж байна


Хөшигийн хөндий дэх “Чингис Хаан”ОУНБ-ын үйл ажиллагааг 2021 оны 7 дугаар сарын 1-нээс эхлүүлэхтэй холбогдуулан шатахуун байгууламжийн үйл ажиллагааг нарийвчлан шалгах туршилтын ажил өчигдөр эхэлжээ. Нисэхийн аюулгүй ажиллагааг хангахад нэн тэргүүн анхаарах ёстой асуудлуудын нэг нь агаарын хөлөгт аюулгүй, найдвартай шатахуун сумлах ажлын гүйцэтгэл байдаг.

Шатахуун хангамжийн байгууламж нь тус бүр 2,000м/куб бүхий багтаамжтай 4ш нөөцлөх савтай, терминалийн 6 зогсоолд гидрант системтэй,  1 худаг нь 1 минутанд 1,000 галлон буюу 3,780 литр хүртэл шатахуун шахах, 3 агаарын хөлөгт нэгэн зэрэг сумлах  хүчин чадалтай. 


Тиймээс шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулах бэлтгэл ажлын хүрээнд орчин үеийн тоног төхөөрөмж бүхий шатахуун нөөцлөх сав, тоног төхөөрөмж, агаарын хөлөгт шатахуун сумлах технологийн үйл ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, ажилтнуудын ажлын уялдаа холбоо, мэдлэг, ур чадвар, туршлага, гарч болох алдаа, дутагдлыг эрт илрүүлж залруулах зэрэг зорилготойгоор Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаныхан бүрэн хэмжээний нарийвчилсан туршилт, тохируулгын тестийг гурван өдөр хийхээр ийнхүү эхлүүлж байгаа юм.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ