Хүнсний дэлгүүр 22 цаг, ресторан хоолны газрууд 24 цаг хүртэл ажиллахаар болов


Тавдугаар сарын 22-ноос зургаан төрлийн үйл ажиллагаа нээгдэж байна. Үүнтэй холбогдуулан Улсын онцгой комисс хуралдаж, гарсан шийдвэрүүдийн талаар мэдээлж байна.

 Үүнд,
  • Орон нутгийн зам (Давтан тунгаа авсан иргэд хязгаарлалтгүй, шинжилгээ өгөх шаардлагагүй вакцины паспортоо үзүүлээд явна. Мөн 0-17 насны хүүхдүүдээс шинжилгээ шаардахгүй)
  • Есөн томоохон зах нээгдэж байна (Нарантуул, Бөмбөгөр, Барс тэргүүтэй захууд)
  • Хоол үйлдвэрлэлийн газрууд танхимаар үйлчилж болно.
  • Зочид буудлууд
  • Амралтын газрууд (гэр бүлийн хүрээнд давтан тунтай хүмүүст)
  • Саун (50 хувийн дүүргэлттэй)-гээр үйл ажиллагаагаа нээж болох юм.
Мөн хүнсний дэлгүүрүүд 22.00 цаг хүртэл, ресторанууд 24.00 цаг хүртэл ажиллаж болно.

Иргэд олноор үйлчлүүлдэг “Нарантуул”, “Хархорин”, “Шинэ сандэй”, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, “Дүнжингарав” зэрэг  барааны худалдааны төвүүд, “Бөмбөгөр”, “Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр” зэрэг худалдааны төвийн барааны тасгуудыг тавдугаар сарын 22-нд нээхээр бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн. Өнөөдөр, маргааш есөн томоохон зах худалдааны төвүүд дээр хяналт шалгалт хийнэ. Хархорин, Сандэй, Нарантуул, Дүнжингарав, Шөнийн зах, Сандэй Плаза, Бөмбөгөр-1, Алтжин Бөмбөгөр, Бөмбөгөр зэрэг захууд дээр шалгалт хийж, шаардлага хангавал ажиллуулна гэж мэдээллээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ