Монгол улсад Ковид19 -ийн хүндрэлээр нийт 240 хүн эндээд байна


Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Тавдугаар сар 20-ны байдлаар 6823 хүнд шинжилгээ хийхэд  629 иргэнээс халдвар илэрлээ. Үүнээс:
  • Эрүүл мэндийн ажилтан 2 хүн
  • Улаанбаатарт 603 хүн
  • Орон нутагт 24 иргэн бүртгэгджээ. 
Сүүлийн 24 цагт 754 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 45145 боллоо.  Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 51,247 боллоо. Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдлоос 45,145 нь эдгэрсэн бол 240 хүн уг өвчний хүндрэлээр энджээ.

Шинжилгээ авсан нийт хүний 10 хувь нь халдвар авснаас харахад хүн амын дунд халдварын тархалт өндөр байгаагийн илрэл. Иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайн барихгүй бол орон даяар явуулж буй вакцнжуулалтын үр дүн гарахгүй хэмээн ЭМЯ-наас анхаарууллаа.

Дархлаажуулалт улсын хэмжээнд:
  • I тунд- 1.818.876
  • II тунд- 704. 024 хүн хамрагджээ. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ