Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комисс дархлаажуулах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, 2021 оны 7 дугаар сар гэхэд хот болон хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэдийг бүрэн вакцинжуулж дуусахаар зорьж байна.
Энэ хүрээнд нийслэлийн иргэдийн 98 хувь, орон нутагт иргэдийн 88 хувь эхний тунг тариулжээ.
Орон нутгийн хувьд иргэдээ зургадугаар сарын 1-н гэхэд коронавируст халдварын эсрэг эхний тунгийн вакцинжуулалтад бүрэн хамруулахаар төлөвлөсөн.
Харин хоёр дахь тунгийн вакцинжуулалтыг энэ сарын 22-25-нд нэгдсэн байдлаар эхлэхээр байна. Хөдөө орон нутагт 18-50 насны 808,284 хүн, 50-аас дээш насны 305,950 хүн дархлаажуулалтад хамрагдах ёстой юм.