“Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн Монгол Улсын нутгаар дайран өнгөрөх хэсгийг тавих маршрутыг "Газпром" компани Монголын талтай тохиролцож, төслийн техник-эдийн засгийн судалгааны дүнг баталжээ. Энэ тухай “Газпром экспорт” компанийн ерөнхий захирал Елена Бурмистрова мэдээлсэн байна.
“Одоогийн байдлаар Оросын “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн Монголын нутгаар дайран өнгөрөх хэсэг болох "Союз Восток" хоолойн төслийн техник-эдийн засгийн судалгааг батлаад байна” гэж тэрбээр мэдээлжээ. Түүнчлэн Монголд тусгай зориулалтын компани бүртгүүлсэн болохыг дурдаад "хийн хоолойн оновчтой маршрут, технологийн үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлсныг" мэдээлсэн байна.
Тусгай зориулалтын компани техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулаад эхэлчихсэн бөгөөд нийлүүлэлтийн нөхцлийн талаар талууд хэдийд тохиролцоонд хүрэхээс шалтгаалан хэлэлцээ дуусах аж.
“Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн Монголын нутгаар дайран өнгөрөх хэсгийн зураг төсөл-хайгуул шинжилгээ, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах “Газопровод Союз Восток” хэмээх тусгай зориулалтын компанийг Монгол Улсад энэ оны эхээр бүртгүүлсэн юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ