Израил Улсын Элчин сайдын яам, Израилийн Олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн агентлагаас /МАШАВ/ манай улсад 20.000 ам.долларын өртөг бүхий хамгаалалтын хэрэгсэл, амны хаалт хандивлалаа.
Ковид-19 цар тахалтай тэмцэхэд зориулж буй хандивыг хүлээн авах ажиллагаа өчигдөр болжээ. Ёслолын ажиллагаанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал, Израил Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ирит Бен-Абба нар оролцов.
Монгол, Израилийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож буй энэ үед тус улсаас үзүүлж буй энэхүү тусламж нь хоёр улсын найрсаг харилцааны илэрхийлэл болж байна.