Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.6 км төмөр замын дээд бүтцийг угсарч дуусчээ


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол улсын Засгийн газар, Эрдэнэс таван толгойн хөрөнгө оруулалтаар Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416.1 км Төмөр замын дээд бүтцийг угсарч дууссантай холбогдуулан Дорноговь аймагт ажиллажээ.Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого гаргаж төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхдээ хэд хэдэн үетэйгээр ажлаа төлөвлөсөн. Эхний үе нь Таван толгой –Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалт билээ. Хоёр дахь үе Баруун-Урт-Хөөт-Чойбалсан чиглэлийн 1165 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөгдсөн байна.

2020 оны 06 дугаар сард Зүүнбаян-Таван толгой чиглэлийн эхний 50 километр төмөр замыг дуусгаж, хүлээн авч байсан бол өнөөдөр Тавантолгой-Зүүн баян чиглэлийн 416.1 км төмөр замын дээд бүтцийг угсарч дуусгалаа.

Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Уул уурхай, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих, дотоодын төмөр замын сүлжээгээр дамжуулан Орос, Хятадын төмөр замын сүлжээнд холбогдох, цаашилбал далайн боомтуудад хүрэх, Тавантолгойн ордын нүүрсийг Хятад, Солонгос, Япон улсын зах зээлд хүргэх зэрэг эдийн засгийн бодит үр өгөөжийг өгөх юм.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ