
"Цус сэлбэлт судлалын үндэсний төв” цус, цусан бүтээгдэхүүний нөөцийн хомсдолд орсон талаар мэдээллээ.
Цус цуглуулалт, үйлдвэрлэлт нь оны эхэнд төлөвлөсний дагуу байжээ. Гэвч сүүлийн саруудад эмнэлгүүдийн захиалга буурахгүй байгаа нь цус, цусан бүтээгдэхүүний хомсдолд оруулж магадгүй нөхцлийг үүсгэж эхэлсэн байна.
Хэвийн үед цусны улаан эсийн 3 долоо хоногийн нөөцтэй байдаг. Гэвч 2020 оноос буурсаар, хөл хорионы үер улам буурч нөөц нь 10 хоногтой байна.
Энэ байдал тавдугаар сард 5-7 хоногийнх болж буурах төлөвтэй байгаа тул нөөцийн хэмжээ улаан түвшинд хүрэхэд ойртсоныг харуулж буй гэнэ. Цус хомстож байгаа шалтгааныг мэргэжлийнхэн "Хөл хорионы үеэр хүмүүсийн хөдөлгөөн багассантай холбоотойгоос гадна дархлаажуулалттай холбоотой" хэмээн тайлбарлаж байна. Энэ удаагийн вакцинжуулалт 2 тунтайн дээр нэг тунгаа хийлгэснээс хойш 14 хоног цусаа өгөх боломжгүй нь цус өгөх давтамжийг багасгахад нөлөөлсөн гэлээ.