Дархлаажуулалтын бүрэн тунг авсан иргэд зоогийн газар, фитнес заал зэрэгт үйлчлүүлэх давуу эрхийг эдэлж буй. Ингэхдээ вакцинжуулалтанд бүрэн хамрагдаж түүнээс 14 хоног болсон тухайнаа баталгаажуулах үүрэг хүлээж байгаа. Харин эдгээр иргэдэд үйлчилгээ үзүүлж буй ААН байгууллагууд иргэдийн вакцинд хамрагдаж дууссан тухай үнэн зөв мэдээлэлд тулгуурлан үйлчилгээ үзүүлэх ёстой юм. Тиймээс аж, ахуй нэгж байгууллагууд дархлаажсан иргэнийг хэрхэн таньж, нэвтрүүлэх талаарх зааврыг хүргэж байна.
- Иргэн вакцины гэрчилгээгээ биедээ эсвэл гар утсандаа авч яваа тохиолдолд аж, ахуй нэгж байгууллагууд дурын QR SCANNER-аар вакцины гэрчилгээний доод буланд байрлах QR уншуулна.
- Харин иргэн иргэний үнэмлэх эсвэл вакцины цахим батламж буюу /вакцины QR/ биедээ авч яваа бол COVID 19 QR VERIFY аппликейшныг үйлчилгээний байгууллагын ажилтан гар утсандаа суулгаж, үйлчлүүлэгчээ таньж нэвтрүүлнэ.
iOS үйлдлийн системтэй гар утсанд татах линк: http://bitly.ws/dwEb
Android үйлдлийн системтэй гар утсанд одоогоор тус аппликейшн нь ороогүй байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй.
Android үйлдлийн системтэй гар утсанд одоогоор тус аппликейшн нь ороогүй байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй.