Говьсүмбэр тэргүүтэй гурван аймагт халдвар бүртгэгдэлгүй 10-ээс дээш хоножээ


КОВИД-19-ийн халдвар Монгол Улсын 20 аймагт тархаад буй. Тэгвэл дараах гурван аймагт шинээр халдвар нэмэгдээгүй 10-аас дээш хоножээ. Үүнд
  1. Говьсүмбэр аймагт 16
  2. Баянхонгор аймагт 24
  3. Дундговь аймагт 21 хоногийн турш шинээр халдвар илрээгүй байна. 
Эдгээр аймгууд дээр нэмэгдээд Хэнтий ес, Дорноговь аймагт зургаан хоног халдварын тоо нэмэгдээгүй байна. Харин бусад аймагт халдварын тархалт буурахгүй хэвээр байна. 

УОК-оос гурав дахь удаагийн хөл хорионы дэглэмийг бууруулж, гуравдугаар сарын 1-нд нийслэлээс гарах хөдөлгөөнийг нээснээр орон нутагт халдвар тархаж, 20 аймгийг хамарсан.

Тиймээс иргэд вакцин хийлгэсэн ч халдвар хамгааллын дэглэмээ баримталж, хүндэтгэх шалтгааны улмаас вакцин хийлгэх боломжгүй иргэд, хүүхдүүдийг коронавирусийн эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй байгааг эрүүл мэндийн байгууллагаас сануулсаар байна. скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ