Малчид малын индексжүүлсэн даатгалд хамрагдах хүсэлтэй байна


Өнгөрсөн гуравдугаар сарын 14-ний өдөр болсон байгалийн гамшигт үзэгдэл, хүчтэй шороон шуурга Дундговь аймагт 8 цаг үргэлжилж, зөвхөн Цагаандэлгэр сумын хэмжээнд гэхэд л 50 мянга гаруй мал хорогджээ.

Байгалийн гамшигт үзэгдэл Дундговь аймагт удаа дараалан гарч нөхцөл байдал хүндэрч байгаа учраас Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан отроор яваа иргэдийн төлөөлөлтэй уулзсан байна.

Аймгийн хэмжээнд 11 мянга гаруй өрхийн 945 мянган мал отроор хаваржиж байгаа бөгөөд малчдын зүгээс өвс тэжээлийн үнийг тогтворжуулж, хаврыг хохирол багатай даван туулах нөхцлийг бүрдүүлж өгөхийг хүссэн байна. Мөн малын индексжүүлсэн даатгалд хамруулж өгөх хүсэлтийг Шадар сайд болон тойргоос сонгогдсон гишүүдэд уламжилж байв.

Цагаандэлгэр сумын хувьд 8 аймгийн малчид оторлож байгаа бөгөөд отроор яваа малчдыг вакцинд хамруулах ажлыг шуурхай зохион байгуулах , мөн байгалийн гамшигт зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг яаралтай устгаж, ариутгал халдваргүйжүүлэлтийг даруй хийхийг аймгийн удирдлагуудад даалгалаа. Мөн аймаг орон нутгийн хэмжээнд малын зүй бус хорогдолтой холбоотой орчны ариутгал халдваргүйжүүлэлтийг цаг тухай бүрт хийх ажлыг хариуцах Ажлын хэсэг байгуулахаар болов.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ