Дундговь аймгийн Эрүүл мэндийн нэгдэлд нэн шаардлагатай байсан PCR шинжилгээний аппарат болон амьсгалын аппаратыг 2 хоногийн дотор хүлээлгэн өгөхөөр болжээ. Мөн аймгийн Онцгой байдлын газрын Хулд сумын дэргэдэх Аврах эрэл хайгуулын бүлэгт бага оврын автомашин, аймгийн Мэргэжлийн хяналтын газарт туулах чадвар сайтай УАЗ фургон автомашинууд шийдэж өгөх болсон тухайгаа Шадар сайд тус аймагт ажиллах үеэрээ мэдэгдсэн байна.
Дундговь аймгийн хэмжээнд коронавирусын халдварын 50 тохиолдол бүртгэгдэж гэрийн тусгаарлалтад 318 иргэнийг ажиглаж байна.
Вакцинжуулалтын хувьд аймгийн хэмжээнд нийт 30684 иргэнийг вакцинжуулахаас 20479 иргэнийг нэгдүгээр тунд хамруулжээ.