Орон нутагт зорчих хөдөлгөөн нээгдсэнээс хойш 2015 машин, 4237 хүн тээврийн товчоодоор нэвтэрчээ


Иргэдийн хөдөө, орон нутаг руу зорчих хөдөлгөөн энэ сарын 22-ны өдөр нээгдсэн. “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-д зааснаар Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул Шарын гол, Дорнод, Дундговь, Орхон, Завхан, Төв Аймаг, Увс, Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай аймаг болон нийслэл хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын дагуу үндэслэн эхлүүлсэн билээ.

Тавдугаар сарын 23-24-ны өдрийн 06.00 цаг хүртэл хугацаанд авто тээврийн шалган нэвтрүүлэх долоон товчоогоор 1087 тээврийн хэрэгсэл, 2321 хүн нэвтэрсэн байна. Харин 2015 тээврийн хэрэгсэл, 4237 зорчигч нийслэлээс хөдөө орон нутгийн чиглэлд зорчих хөдөлгөөн үйлдсэн.

Ковид19-ийн эсрэг дархлаажуулалтын хоёр тунгаа хийлгэсэн болон PCR шинжилгээний бичигтэй иргэд хөдөө орон нутаг руу зорчиж буй. Гэвч хөдөө, орон нутаг руу зорчиж буй тээврийн хэрэгслүүд дунд онхолдох, осол аваар бүртгэгдэх болжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутгийн замд таван хүн зам тээврийн ослын улмаас амиа алдсан байна. Иймд орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй байх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, дүрмээ баримталж замын хөдөлгөөнд оролцохыг жолооч нартаа дахин анхаарууллаа.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ