“Ковид-19” халдварт цар тахлын үед ЕБС-ийн 12-р анги төгсөгчдөд шалгалтын өмнөх стресс менежмент, сэтгэл зүйн бэлтгэлд дэмжлэг үзүүлэх зорилгоор мэргэжлийн сэтгэл зүйчид зөвлөгөө өгөхөөр болжээ.
Энэ ажил 2021 оны 5-р сарын 24-ний буюу өнөөдрөөс эхлэн фэйсбүүк, чатбокс үйлчилгээг ашиглан зохион байгуулагдана.
Та сэтгэлзүйн зөвлөгөөг мэргэжлийн хүнээс авах бол Боловсролын үнэлгээний төвийн чатботоор холбогдоорой. Мөн 7011-9498 утсанд 10-22 цагийн хооронд хандах боломжтой юм.