“Дархлааг дэмжих цахим алхалтын 7 хоног” эхлүүллээ

 
Дэлхий нийтээр тархаад буй Covid-19 цар тахал бидний амьдралын хэв маягийг өөрчилж, хөдөлгөөний идэвхгүй, суугаа байдлыг нэмэгдүүлж байна. Иймээс хүн амыг хөдөлгөөний дутагдалд орохоос сэргийлэх үүднээс "Дархлааг дэмжих цахим алхалтын 7 хоног" аянг үндэсний хэмжээнд эхлүүллээ.

Монгол улсын 15-69 насны хүн амын 21.9 хувь нь хөдөлгөөний хомсдолд байдаг гэх судалгаа бий. Ингэхдээ 52.4 хувь нь ажлын байрандаа, 48.2 хувь нь амралт чөлөөт цагаараа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй, хөдөлгөөний идэвхгүй, суугаа байдалд хоногт дунджаар 3.4 цагийг зарцуулдаг, 49.4 хувь нь илүүдэл жин ба таргалалттай байна. Монголчууд өдөрт дунджаар 2737 алхам алхдаг ба 18-69 насны нийт хүн амын дөнгөж 4.9 хувь нь ДЭМБ-ын зөвлөмжийг биелүүлж өдөрт 10 мянгаас дээш алхам алхдаг аж.

Иймд тогтмол дасгал хөдөлгөөнөөр хичээллэж биеийн дархлаагаа дэмжин, өөртөө цаг гарган “Дархлааг дэмжих  цахим алхалтын 7 хоног” аянд нэгдэн алхахыг ЭМЯ-аас уриаллаа. Энэхүү аяны турш иргэд тогтмол алхаж, идэвхтэй хөдөлснөөр өөртөө болон гэр бүлдээ эрүүл амьдралын дадал хэвшүүлэх боломжтой юм.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ