Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 8,016 хүний сорьцод шинжилгээ хийхэд 634 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт өвчлөлийн тохиолдол 53,734 болж байна. Мөн хугацаанд халдвар авсан 608 хүн эдгэрч, тусгаарлалтаас гарсан бол 2 хүн уг өвчний хүндрэлээр энджээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдлыг үнэлвэл,
- Хөнгөн 2107 иргэн,
- Хүндэвтэр 1518 иргэн,
- Хүнд 458 иргэн,
- Маш хүнд 120 иргэн нийт 4243 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.