
Жирэмсэн эхчүүдийн дархлаажуулалтын асуудлаар "Өргөө" амаржих газрын дарга Ж.Энхцэцэг мэдээлэл өглөө. АНУ-д жирэмсэн эхчүүдэд вакцин хийлгэхийг зөвлөж байгаа бол Хятад улсад эрсдэл өндөр бүст амьдарч байвал хийлгэхийг зөвшөөрч байгаа юм. Монгол улсад одоогоор жирэмсэн эхэд вакцин хийнэ гэсэн шийдвэр гаргаагүй. Эхчүүдийн сайн дурын үндсэн дээр дархлаажуулж болох олон улсын жишгийг дагаж буй гэлээ. Гэвч жирэмсэн эхчүүд Ковид19-ийн халдварт өртөх, хүндрэх эрсдэл өндөр байгааг мэргэжлийн байгууллагагаас мэдээлсэн. Жирэмсэн эхийг дархлаажуулахдаа эмчийн тодорхой заалтыг мөрдөнө.
Энэ заалтанд:
- Өндөр эрсдэл бүхий эрүүл мэндийн суурь эмгэгтэй бөгөөд Covid-19 халдвартай тохиолдолд маш хүндээр өвчлөх эрсдэлтэй жирэмсэн эхчүүд
- Жирэмсэн эх нь Covid-19-ийн халдварт өртөх эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа тохиолдолд
- Биеийн жингийн илүүдэлтэй жирэмсэн эхчүүд
- Ахимаг 35 наснаас дээш жирэмсэн эхчүүд
- Жирэмсэн үеийн чихрийн шинжтэй эмэгтэйчүүд
- Эхний тун – 14 долоо хоногоос дээш хугацаанд
- Хоёрдахь тун – 36 долоо хоногоос өмнө хийсэн байна.