Үндэсний шигшээ багийн тамирчдыг бүрэн дархлаажуулжээ


Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/, Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/-той хамтран Монголын шигшээ баг тамирчдыг вакцинжуулж дуусчээ.

“Токио-2020”, "Бээжин-2022" олимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бүх тамирчин хамрагдсан байна.

Даваа гарагт ширээний теннис, жүдо, чөлөөт бөх, цана, гимнастик, хүндийг өргөлтийн шигшээ багийн 100 орчим тамирчин, дасгалжуулагч Астразенека вакцины давтан тунгаа хийлгэсэн байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ