Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан БНХАУ-тай хийж буй хилийн ачаа тээврийг нэмэгдүүлэх талаар тус улсын талтай хэлэлцэж буйг цахимаар дахин мэдэгдлээ.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруйтай энэ талаар удаа дараалан уулзаж албан хүсэлт тавьсны дагуу Замын-Үүд боомтоор нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог өчигдөр 50 автомашинаар нэмээд байгаа юм.
Замын-Үүдийн гаалиар нэвтэрч буй бараа эргэлттэй холбоотойгоор гадаад бизнес, худалдаа эрхлэгчид санал бодлоо илэрхийлжээ. Тэдний хэлснээр "Сард 2-4 удаа тээвэр хийдэг байсан тээвэр өнөөдөр ганц удаа болсон. Жишээлбэл, 3 удаагийн тээврээс 2 нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод хүлээгдэж байгааг учраас тээврийн зардал болон бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж буй гэлээ. Тиймээс БНХАУ-ын талаас хүлээн авах ачаа тээврийн автомашины тоог нэмэгдүүлвэл үнэ тариф зах зээлийнхээ жамаар буурч хэвийн байдалд шилжинэ" гэдэгт итгэж байна гэлээ.
БНХАУ дэлхийн 10 гаруй улс оронтой хиллэж гадаад худалдаа хийдэг ч цар тахлын нөхцөлд тус улсын тал Монгол Улстай хиллэдэг хуурай болон газрын хилийн боомтуудаа хаагаагүй, хаахгүй байдлаар хандаж буйг албаныхан тодотгож буй юм.