
Манай улс зорилтот иргэдээ вакцинжуулж буй дүнгээрээ хангалттай хэмжээнд үнэлэгдэж байгаа ч дархлаажуулалтын эерэг үр нөлөөнд хүрэх хараахан болоогүйг өдөр тутам шинээр бүртгэгдэж байгаа тохиолдлын тоо харуулж байна. Нийслэл хот төдийгүй аймаг орон нутагт халдварт өртөгсөд тогтмол бүртгэгдсээр буй. Тэр дундаа орон нутагт вирусын халдвараар өвчлөгсдийн тоо буурахгүй байна. Сүүлийн 24 цагийн хугацаанлд улсын хэмжээнд коронавирусийн халдварын 634 тохиолдол бүртгэгдсэний 45 нь орон нутагт бүртгэгдсэн гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Үүнийг задлан харуулбал,
- Хөвсгөл аймагт 2
- Булган аймагт 18
- Орхон аймагт 3
- Архангай аймагт 4
- Төв аймагт 12
- Завхан аймагт 2
- Өвөрхангай аймагт 3
- Говь-Алтай аймагт 2 хүн коронавирусийн халдвар авчээ. Ингэснээр нийт 21 нь аймагт 5541 тохиолдол бүртгэгдээд байгаа аж.